Таны мөрөөдлийг бодитоор оршиход бид тусална.!

2015-11-27, 11:37

"ЭРХЭС СУВД" ХХК дэргэдэх ХАБЭА--ын сургалтын танилцуулга

 a  “ЭРХЭС СУВД” ХХК-ны  ТАНИЛЦУУЛГА

“Эрхэс Сувд” ХХК нь 2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ . БАРИЛГЫН БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ , ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ , ГАДААД ХУДАЛДАА зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Монгол улсад бүх төрлөөр үйл ажиллагаа явуулдаг ААН Байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай сургалт, үйлчилгээ явуулж мэдлэг туршлагатай хамт олон болон хөгжиж ,Улс орондоо хэрэгтэй ажилтан бэлтгэн ,дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц компани болоход гол зорилго оршино.

БАРИЛГЫН БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:

Ш  Барилгын ажлыг барьж гүйцэтгэхэд мэргэшсэн ажилчид иргэд, аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөх

Ш  Барилгын бүх төрлийн ажлын тендерийн материал, төсөл арга хэмжээ, сонгон шалгаруулахад зөвлөгөө өгөх,

Ш  Барилга, байгууламжийн ажлын тендерт хэрхэн оролцох зөвлөгөө өгөх,

Ш  Амины орон сууц захиалгаар барих,

Ш  Канад технологийн байшин барих,

Ш  Барилга, байгууламжийн засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэх

Ш  Барилга, байгууламжийн ажлыг явуулахад шаардлагатай хууль эрхзүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх,

БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

Бизнесийн байгууллагын ашгийн төлөөх зорилготой уялдуулан бизнесийн эрхзүйн  зөвлөгөөг чанарын өндөр түвшинд үзүүлэн ажиллаж байна.

Ш  Бизнесийн төслийг хэрхэн бичих,

Ш  Хэлцэл, гэрээ хэрхэн амжилттай байгуулах,

Ш  Бизнесийн эрхзүйд хамаарах иргэний хуулийг хэрхэн ойлгох,

Ш  Итгэмжлэлийн үндсэн дээр иргэний хэрэгт төлөөлөх,

Ш  Тендерийн материал бэлтгэх,

ГАДААД ХУДАЛДАА:

Бүх төрлийн барааг бид шуурхай найдвартай нийлүүлнэ. Цаашид гадаад худалдааг өргөжүүлэн ажиллах боломжтой.

Ш  Орос, Хятад, Солонгос зэрэг улсаас барааг нийллүүлэх боломжтой.

 

 

         ЭРХЭС СУВД СУРГАЛТЫН ТӨВ нь 2014 нд байгуулагдаж ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ-с “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн” сургалтыг дараах зөвшөөрөлтэйгээр явуулж байна.

1.      ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэшсэн ажилтны 40 цагийн сургалт

2.      Аж ахуй нэгж байгууллагын нийт ажилтны ХАБЭА-н 8 цагийн сургалт

3.      Шинээр ажилд орж байгаа ажилтны ХАБЭА-н 20 цагийн сургалт    

Манай сургалтын төв нь нийт 300 гаруй төгсөгчидтэй бөгөөд дараах багш нар хичээлийг удирдан зохион байгуулна.

Д/д

Багшийн нэр

Ажиллаж буй газар албан тушаал

Мэргэжил , зэрэг

1.

Д. Сармандах

“Их модун” ХХК ХАБЭА-н албаны дарга

Зөвлөх инженер,ХАБЭА-н сургагч багш

2.

Д. Оюунчимэг

“Номин констракшн” ххк ХАБЭА-н инженер

Мэргэшсэн инженер ХАБЭА-н сургагч багш

3.

Г, Уртнасан

МСҮТ-ийн багш

Инженер ХАБЭА-н сургагч багш

4.

М. Бат-Эрдэнэ

УБ төмөр замын механик инженер

Мэргэшсэн инженер, магистр

5.

Б. Хулан

ШУТИС, МИС-н тоног төхөөрөмжийн багш

инженер, магистр

МХЕГазрын мэргэжилтэн, Нийслэлийн онцгой байдлын газрын мэргэжилтэн, Нийслэлийн түргэн тусламжийн эмч, багш нар хичээл орно.

 

          Манай сургалтын гол бодлого зарчим нь БИД ЮУГ СУРСАН БАЙХ ЁСТОЙ , СУРАЛЦАГЧДЫГ СУРСАН МЭДЛЭГЭЭ ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЭХЭД АНХААРАЛ ХАНДУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Сургалтанд хамрагдсан  төгсөгчдөдөө Хөдөлмөрийн яамны “ХЭҮСМҮТ” өөс гаргасан мэргэжлийн сертификат олгогдох юм.                                                                                                              

Манай шилдэг багш нар нь хичээлээ 100% -н практикт суурилан явуулдгаараа онцлог юм.

ХАБЭА-н мэргэшсэн ажилтан юуг сурсан байх шаардлагатай  вэ

-          Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль , дүрэм, журам, стандарт

-          ХАБЭА-н удирдлагын тогтолцоог хэрхэн нэвтрүүлэх,

-          Хувийн хамгаалал , хэрэгсэл

-          Цахилгаан тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа

-          Зааварчилга/урьдчилсан, анхан, давтан,/

-          ХАБЭА-н сургалтыг хэрхэн явуулах ,

-          Эрсдэлийн үнэлгээг хийх

-          Онцгой байдлын үед ажиллах, галын аюулгүй ажиллагааг хэрхэн хангах

-          Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх

-          Үзүүлэн таниулах материал бэлтгэх 

-          Байгууллагынхаа аюулгүй ажиллагааг зохион байгуулах журам боловсруулах

-          Бичиг баримт боловсруулах чадварыг эзэмшинэ   

Яагаад ХАБЭА-н мэргэшсэн ажилтан байх шаардлагатай вэ?

            Нэн тэргүүнд хүний амь нас эрүүл мэндэд анхаарал хандуулж ямарваа нэг эрсдэлд учруулахгүй байх, мөн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй хор хохирол гаргахгүйд ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан чухал үүрэгтэй. Нөгөө талаар дан ганц ХАБЭА-н ажилтанд бүх асуудлуудыг хариуцуулах биш ажилтнуудад сургалтыг байнга явуулснаар ажилтан бүр өөрийгөө болон бусдыгаа хамгаалж сурснаар аюул осолгүй ажиллах чухал ач холбогдолтой юм.

         ХАБЭА-н тухай хуулийн ач холбогдол нь тухайн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой. 

         Тухайлбал: ХАБЭА-н тухай хуулийн 6.2.Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, Аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна. ХАБЭА-н асуудал бол байгууллагын нэн тэргүүний чухал асуудал учир төсөв, зардалд суулгаж өгсөн байна.  Мөн

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ-аар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай.

1.      Үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага 50-иас 100 хүртэл ажилтантай тохиолдолд нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтантай, 100-с дээш ажилтантай тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан бүтэцтэй байна.

 

2.      Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, зам барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуй нэгж байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан ажиллуулна.    

 

3.      Төрийн болон төрийн үйлчилгээний төсвийн байгууллага ажилтны тооноос хамаарахгүйгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг аль нэг, ажилтанд хавсран хариуцуулна. Хавсран ажиллуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу үндсэн ажлын цалингийн 40 хүртэлх хувийн нэмэгдэл хөлс олгоно.

 

Хэмээн тусгайлан заасны дагуу ХАБЭА-н мэргэшсэн ажилтан болон инженер, техникийн ажилтнуудаа манай сургалтанд хамруулна уу. 

Сургалтын төлбөр 240000 төгрөг  

Утас:99602469,88128900

 

Илгээх | 862 хүн уншсан | Бичсэн: taivan

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

"ЭРХЭС СУВД" ХХК дэргэдэх ХАБЭА--ын сургалтын танилцуулга

   “ЭРХЭС СУВД” ХХК-ны  ТАНИЛЦУУЛГА “Эрхэс Сувд” ХХК нь 2...

Сургалтандаа Хямдрал зарлалаа. Та яараарай

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ 40 ЦАГИЙН СУРГАЛТАНДАА УРЖ БАЙНА.. ...

Сургалтандаа Хямдрал зарлалаа. Та яараарай

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ 40 ЦАГИЙН СУРГАЛТАНДАА УРЖ БАЙНА.. ...

Хамгаалах хэрэгслийг дагаж мөрдөх шаардлага

...

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  тухайХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль 20...

ХАБЭА гэж юу вэ?

.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг х...

"ЭРХЭС СУВД" ХХК Танилцуулга

                &nbs...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 14259 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax