Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль 2008 онд батлагдсан бөгөөд хуулиар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, зарчим, ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага, тэдгээрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт, хяналтын тогтолцоо, энэ асуудлаархи төр, ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлага, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилт зэрэг хөдөлмөр эрхэлж байгаа иргэний аюулгүй, эрүүл ажлын орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн хэм хэмжээг тусгасан болно. Ялангуяа аж ахуйн нэгж, байгууллага ажилтны тооноос хамааруулан орон тооны ажилтан, алба, зөвлөлтэй байх, эрсдэл өндөртэй ажлын байр бүрт эрсдлийн үнэлгээ хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн менежмент нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн барилга байгууламж, машин механизм, тоног төхөөрөмж, химийн хортой, аюултай бодист тавих шаардлага, ажилтныг ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, осол авааргүй эрүүл ажиллах сургалтанд хамруулах зэрэг ажил олгогчийн хүлээх үүрэг хариуцлага болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, давтан сжргах асуудлыг хуульчилсан болно. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан болно.
Илгээх | 1261 хүн уншсан | Бичсэн: taivan
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Шинэ нийтлэлүүд
"ЭРХЭС СУВД" ХХК дэргэдэх ХАБЭА--ын сургалтын танилцуулга
“ЭРХЭС СУВД” ХХК-ны ТАНИЛЦУУЛГА “Эрхэс Сувд” ХХК нь 2...
Сургалтандаа Хямдрал зарлалаа. Та яараарай
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ 40 ЦАГИЙН СУРГАЛТАНДАА УРЖ БАЙНА.. ...
Сургалтандаа Хямдрал зарлалаа. Та яараарай
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ 40 ЦАГИЙН СУРГАЛТАНДАА УРЖ БАЙНА.. ...
Хамгаалах хэрэгслийг дагаж мөрдөх шаардлага
...
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль 20...
ХАБЭА гэж юу вэ?
.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг х...
"ЭРХЭС СУВД" ХХК Танилцуулга
&nbs...
Шинэ сэтгэгдлүүд
- "ЭРХЭС СУВД" ХХК Танилцуулга бичлэгт taivan: Ямар дажгүй юм